Байдаг л нэг блог... : Биеэ шоолох /Д. Урианхай/

Биеэ шоолох /Д. Урианхай/

     Биеэ шоолох

Хүнд нэн тэргүүнээ байваас зохих хамгаас аугаа чанар - Биеэ шоолох! Хүн өөрийгөө шоолж, өөрийгөө ичээхэд бүрэн эзэн суусан цагт л хүн төрөлхтөн сая муугийнхаа гэмийг хална. Хүн төрөлхтнийг хүний муу муухайгаас хойшлуулах ганц аврал нь хүн бүр дор дороо өөр өөрийн муу муухайг улайлгах, биеэ ичээн шоолох шийтгэл!

Өөрийгөө шоолох гэгч юу вэ?

Давын түрүүнд өөрийн гэмийг өөртөө улайлгаж биеэ зэмлэх, амьдралын  "сүүдэр"-ийн бурууг өөрт үүрч, зөвийг өрөөлд өгөх, өрөөл бусдыг ямагт өөрөөсөө өмөөрч, биеэ гэмшлээр гэсгээх! Гэмшил л хүмүүн дотроосоо ариудахын магад үүд, хүмүүнийг дотоод "хор"-оос нь гэтэлгэх хамгийн хоргүй, ариун гэсгээл!

/Д. Урианхай/

Ингэж өгүүлжээ. Одоогийн хүүхдүүдэд үнэхээр дутагдаж байгаа чанар. (Аааая, ёстой нас намбатай хүн шиг хэллээ дээ, хэхэ). Харин би... Яахав, буруугаа бусдад чихээд байх минь гайгүй байж магадгүй л дээ, гэхдээ л өөрийгөө эрхлүүлэх их дуртай нөхөр гэж байгаа... хэхэ. Ийм тийм гээд тодорхойхон хэлчих дүгнэлт алга л даа, надад. Ер нь зүгээр уншчихад илүүдэхгүй л эд байна гэж бодоод оруулчихлаа.

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
ХЭРЦГИЙ ХЭРЭМ (зочин)

Үнэхээр тийм шүү.

AXIOM

yaaaayyaaaaa yay ... iim goy yum olood oruulchihdag

~Freedom writer~

Мммххнн....өөрөө өөрийгөө дөвийлгөөд л би ийм би тийм гээд эхлүүл баларч бгам даа.
Ухаантай гэж бодох үед ухаан мин надаас хол гэдэг шиг...

Simple

Хэрэм : Харин л дээ хө...
Аксиом : Хаанаас олж оруулснаа хэлсэн дээ, тийм ээ? хэхэ
Freedom Writer : Гэхдээ бас би ийм би тийм гээд л байнга өөрийгөө голоод байх ч бас хэцүү юм тийм ээ? Алтан дундаж гэдэг л их сайхан эд юм шиг ээ, хэхэ...

~Freedom writer~

Тэххх....Өөрийхөө юу нь давуу тал, юу нь сул тал гэдгээ мэддэг байвал зүгээр юи шиг бган.

Ганаа

altan dundaj uu hehe

Simple

Freedom Writer : мммхм...
Ганаа : Шоолоод байна уу үгүй юу? Тэгж ярьвал "Хамгийн зөв зам бол алтан дундаж мөн." гэж Күнз сургасан байдаг юм гэнэ лээ шүү энэ тэр хэхэ :p

Saraachan

Бодож үзэх л хэрэгтэй байх тэ. гэхдээ өөрийгөө гоочлох ч хааяа дажгүй шүү Хааяа л жоохон гэцүү өөрөөсөө нуух аргагүйшд кк

Simple

Сараачан : Аанхаан,харин ямар ч байсан бодож үзэх хэрэгтэй... Угаасаа энийг уншаад гэгээрцгээнэ ч гэж юу байхав, би ч гэсэн бодож л үзсэн, хэхэ. Хүмүүсийг ч гэсэн бодож үзэг гээд л...

Frank

ӨӨрөөсөө өөрийгөө хайхуй...

янкий

би үхүүл таарна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)