Байдаг л нэг блог... : Шөнийн талд адуу янцгаана /Д.Нямаа/

Шөнийн талд адуу янцгаана /Д.Нямаа/

Зүгээр л оруулмаар санагдаад...

Шөнийн талд адуу янцгаана

Эртний домог шиг буурал тал

Эргэн тойрон чимээ алдана.

Алс замын алжаал тайлж

Аяны хүн талдаа хононо.

Гүн харанхуйд тэнгэрийн зүйдэл

Гүүн зэл шиг сунайн цайрна.

Амгалан талын аяс хөндөж

Алдуурсан унага шиг одод харвана.

Эртний домог шиг буурал тал

Эргэн тойрон чимээ алдана.

Оддын дунд ижлээ үзсэн юм шиг

Шөнийн талд адуу янцгаана.          /Д.Нямаа/

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
SinГ©ad O'Connor

Энүүгээр чинь курсын ч билүү юуны ч билүү ажилаа хийжийлаа. мартаж орхиж. Харин Талын шувуудын өндөгөнд сүүдрээ бүү хүргээрэй гэж сайхан шүлэг бий шүү.

Талын шувуудын өндгөнд сүүдрээ бүү хүргээрэй
Таанын сүүдэр шүргэх төдийд өндгөө тэд голдог гэнэ

гээд цааш нь мартаж орхиж. сайхан шүлэг.

MC Аав

пад базарваань тэгээд шууд голчихдог хэрэгүү

MC Аав

нээрээ шөнө талд ганцаараа хав харанхуйд явжийтал адууны хамар дугарах ямар аймаар гээч хэхэхэ


уучлаарай санаанд орсноо л биччихлээ.
шүлэгтэй болох ярихийм байхгүйшдээ угаасаа

MC Аав

нээрээ шөнө талд ганцаараа хав харанхуйд явжийтал хажууд гэнэт адууны хамар дугарах ямар аймаар гээч хэхэхэ


уучлаарай санаанд орсноо л биччихлээ.
шүлэгтэй болох ярихийм байхгүйшдээ угаасаа

Гий

Энэ зун байна тэ?орчин нь.би 1 уншаад гоё өвлөөр төсөөлөөд,жаврыг нь үнэрлээд ийш тийш хараад сууж байхад даа!!хэхэ.Ийм шүлгийг би зураг шиг шүлэгт хамруулна аа гэхгүй юу.би мэдэмхийркэгү шүү угаса мэдкү :D

Moonoo (зочин)

Энэ шүлгийг уншхаар сэрүүхэн зуны орой санаанд ордог шүү
мартагдсан байсан шүлэг оруулж, баярлалаа :)

Frank

Сайхан шүлэг байна. Сэтгэл сэрхийтэл тал нутаг, адууг санууллаа.

vxx (зочин)

nus

r2 (зочин)

2433333333333333333333333333333333333333333333333

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)