Байдаг л нэг блог... : Нэг өдөр...

Нэг өдөр...

Өнөөдөр ганцаараа баахан алхлаа. Зөндөө алхсан, их ч юм бодсон. Сайхан байсаан. Цаанаа л нэг аятайхан. Сайхан мэдрэмж. Гудамжууд нилдээ цав цагаан цас.  Тэгээд овоо дулаан, салхигүй. Дээрээс нь жаахан жаахан цас нэмж ороод л. Өдөр гурван цагийн үед байсан тэр мэдрэмжийг би одоо хангалттай сайн илэрхийлж чадахгүй нь. Ямар ч байсан ганцаараа тэгээд жаахан алхмаар санагдсан. Хэн нэгэн найзыгаа дуудчихвал тэгээд л сарниад алга болчих тийм эмзэгхэн аятайхан байдал. Нандин гэж хэлвэл нэг их сүртэй болчих гээд байна, хэхэ. Сайхан байсаан. Магадгүй надад ганцаардал гэдэг юм дутагдсан байсан ч юм бил үү? Эсвэл би угаасаа л ганцаардчихсан байгаад, тэрийгээ мэдрэх зай гарахгүй яваад байсан ч байж болох. Тэгээд л өнөөдөр өөрийгөө мэдэрсэн нь тэгж аятайхан санагдсан ч юм болов уу? Өөрийгөө ганцаардсан хүн гэвэл хэдэн муу найзууд, дотны хүмүүсийн маань урам нь хугарах байх даа? Үгүй ч байж магад, жаахан санаа зовох байх.

Тиймэрхүү үед тийм сайхан мөчийг хуваалцах хэн нэгэн байсан ч болоосой гэж бодогддог. Өнөөдөр ч бас тэгсэн. Хамтдаа байсан бол яах байснаа бас төсөөлж үзлээ. Мэдээж ийм сайхан байхад алхаад л байдаг хэрэг, замд номын дэлгүүр, ямар нэгэн үзэсгэлэн тааралдвал орж үзнэ. Хэсэг алхаад өнөөх маань ядарч, даарч эхэлж таарна. Тэгэхээр нь лав тамхины утаа шингэсэн, шуугиантай пийвдалтын газар орохгүй. Тэнд, тэнд, эсвэл тэнд орно ... гэх мэтээр, хэхэ. Хэрвээ тэр маань завгүй байвал хаанаас хаа хүрэх ажилтай байна, тийшээ нь хүргэж өгнө, замд үзэсгэлэн, номын дэлгүүр тааралдвал бас л орж үзнэ гэж хүртэл бодсон, хэхэ.

Амьдралын маань нэг өдөр ингэж өнгөрлөө. Цастай, цагаан өдөр. Сэтгэл маань ч бас цагаан байлаа. Сайхан байсаан.

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
Зочин

Uuu ingeed tenej yavsan gahai baina shd, kkk

FC

Нээрээ өнөөдөр гоё өдөр байсан шүү тээ

Miss Independence

Хааяа ганцаараа хөгжим сонсоооол,юм бодоол алхах ч гоё шүү...Цасаа санажийнэ шүү...

~Freedom writer~

БИ чамайг хэнийг бодоод алхаж бсныг мэднэ...хихи

SinГ©ad O'Connor

ганцаардах гоё.

Оранж

ганцаараа байсаар байгаад сүүлдээ тэрийгээ анзаарахаа больчдий шт.....

Simple

Зочин : За за, Яахав дээ яахав, байнга тэнээд байдаг биш энэ тэр хэхэ
FC : Харин тэр өдөр гоё байсаан...
Үүлхэн : Надад хөгжим байгаагүй. Хөгжим ч байсан л даа, чихэвч байгаагүй, хэхэ.
Freedom Writer : Чи миний бодсон хүмүүсийн нэгийг нь л мэдэж байгаа... гэхгүй юу хэхэ. Тэр өдөр нэг ч их бодоогүй ээ.
Хэрцгий Хэрэм : Харин л дээ хө... Ярьвал нилээн юм болно оо гэж.. Дараа жич ярьна аа...хэх
Оранж : Би ч ганцаараа байх нь ховор хүн л дээ. уг нь. Тэгээд.. Энэ бас л нилээн урт яриа болно оо хэхэ

Miss Independence

Хөөрхий дөө...Би нь монголд байсан бол цагаан сарын дэлэг эгчийн дөөө гээд ганц чихэвч бэлэглэхгүй юу.Зун за??хэхэ..

Miss Independence

БЭЛЭГ шүү

Frank

Одоо тэр нэгэн хүнтэйгээ учирсан биз дээ? Бэлэгээ өгөх үед нь ямар их баярлахыг нь төсөөлөхгүй нь... Чиний сонголт гайхалтай байсан ч гэсэн хамгийн чухал нь сэтгэл юм шүү.

Simple

Үүлхэн : За, чамаас чихэвч авна гэж найдлаа шүү, хэхэ.
Фрэнк : Учраагүй эээ хэхэ. Баярлах л болтугай :p. Тэгээд л сэтгэл байж байж л сайхан сонголт хийнэ ш дээ хэхэ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)