Байдаг л нэг блог... : Хяслантай...

Хяслантай...

Бардам, ихэмсэг байх. Энд сайн тал бий юу? Байгаа байх аа. Тэгэхээр ийм байна аа :

Хүн өөрөө олдохгүй, ховор, хүрэхэд хэцүү зүйлийг хүсээд байдаг. Тэгэхээр анхаарал халамж, дотно байдал, хамтдаа өнгөрөөх сайхан цаг хугацаа, илэн далангүй яриа, энэ бүхнийг дагаж байдаг итгэл.... гэх мэт хүмүүст өгч чадах зүйлсээ бардам байдлаараа бусдаас тодорхой хэмжээнд зааглаж, хэн дуртайд нь өгөөд байлгүй харамлаж, бараг л амар олддоггүй шагнал шиг байлгавал яах вэ?. Амархан олдохгүй зүйлийг хүсээд байдаг нь бидний араншин хойно хүмүүс чамд татагдана. Мэдээж чамд татагдаж байгаа хүмүүс чамд сайн хандаж байх нь ойлгомжтой. Харин эсрэгээрээ байг. Хүмүүсийн хандлага яг эсрэгээрээ биш ч гэсэн эхний тохиолдлоос бол эрс ялгаатай байх нь мэдээж. Эсрэгээрээ бол таны хүмүүст хоорондын харилцаанаасаа өгч чадах тэдгээр сайхан зүйлүүд угтаа бол өөр хэн нэгнийхээс чанарын ялгаагүй, магадгүй бүр илүү сайхан байлаа ч гэсэн хэн нэгэн их зантныхаас бага үнэ цэнэтэй санагдаж ч магадгүй.

Ингэхэд би энд зүгээээр л нэг яавал бусдад таалагдах тухай яриагүй. Зүгээр л нэг мундаг амьтан болж харагдах тухай ч яриагүй. Гэхдээ энийгээ баталж чадахгүй нь. Ярьсан ч байж магадгүй. Гэхдээ тийм биш гэдгийг уншиж байгаа чи мэдрэх байх аа. Үгүй ч байж магадгүй. Би эсвэл тэгээгүй гэж үгүйсгэхдээ өөрийгаа хуураад байгаа ч юм уу? Мэдэхгүй ээ. Гэхдээ үгүй байх.

Сүүлийн үед хэн нэгэнд саймширч, дотночлон үзэж, санаа тавьж буйгаа харуулахаас нэг л болгоомжлоод байдаг болчихлоо. Уг нь бусдыг гэсэн сайн санаа, дулаан сэтгэлийг хязгаарлаж бариад байх шаардлагагүй л баймаар. Ялангуяа угийн их зөөлхөн, тиймдээ хүнд амархан дасдаг, нялуун, "халамжлагч", сентиментал маягийн хүмүүст тэгэх нь нилээд хэцүү. Даанч тэгэх нь зөв болж таараад байх шиг, заримдаа. Яая гэх вэ дээ? Заримдаа зөв алхам хийхийн тулд хамгийн их хүсэж байгаа зүйлээсээ ч татгалзах хэрэгтэй болдог. Гэхдээ яагаад заавал нэг ийм байх ёстой гэж...??? Мэдэхгүй юм даа... Хүний заавал олдохгүй зүйл рүү тэмүүлдэг араншин л энэ бүхний буруутан нь байх даа? Мэдэхгүй юм даа...

Ямар ч байсан би л лав, ахиад хэлье, хэн нэгэнд саймширч, дотночлон үзэж, санаа тавьж буйгаа харуулахаас нэг л болгоомжлоод байдаг болчихлоо. Ойртох гэж хичээхдээ өөрөөсөө түлхэж хаячихаад байх шиг....Болгоомжиллоо гээд өөрт байгаагаасаа өөр зангаар хариу үйлдэл үзүүлэх нь хуурамч баг зүүсэн хэрэг мөн үү? Магадгүй ийм "болгоомжилсон" хандлага нь угаасаа миний нэг хэсэн болон төлөвшиж байж ч болох юм. Магадгүй хүүхэд зангаа эхнээс нь гээж байгаа минь энэ юм байлгүй?

Гэхдээ хүмүүс ээ, би зүгээр л энд бичсэн шигээ санаа зоволгүйгээр хэлэхийг хүссэн сайхан үгсээ хэлж, дотночилж, итгэж, удаан гэгч нь, чөлөөтэй ярилцаж, санаа тавьж... баймаар байна шүү дээ, гэтэл бид яагаад заавал ингэж... яагаад...?



start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
Зочин

БИ бас яагаад ч юм ийм сонин болчихсон...Хүнд нэг л итгэж өгөхгүй.....Ххннн....Ёстой л нөгөө том болж хүүхэд зангаа гээж бган блгүй хөөрхийс...

~Freedom writer~ (зочин)

Энэ дээдэх би шүү.....Яагаад зочихоор орчив.

mep

үнэ цэнийн талар у, зүгэр л хүн ер нь нэлэн гөжүүд араншинта амьтан шиг байган, зарим нэгтэ нь дээрэнгү харьцахгү бол болохгү үе байнаа, ээ фрийдом мин дэ чи хөгшрөхөр би одо өвгөн гэдг статус ру эргэлтгү орох гэд байна айн

FC

тэр өдрийн тэнгэр мэддэг гэдэг шиг тухайн үеийн нөхцөл байдал их л нөлөөлөх байхдаа юу ч бодохгүй санахгүй бол юу ч болохгүй учрахгүй шдээ

Нэг_хүү

tustei sanagdjiin iim yvdal nadad ch..

Simple

Freedom : Би энэ талаар ахиад сайн бодох хэрэгтэй вм шиг байна лээ :p
Mep : Харин тийм. Тийм үеүүд байдаг бололтой.
FC : Өчигдор хоёулаа нилээд ярилцсан даа тийм ээ? хэхэ
Нэг хүү : ммхм...

Энхзаяа

Хүмүүс итгэлийг чинь алдаад хашраагаад байвал ийм болчихдог юм ..

Peta

надад ч бас ийм зүйл мэдрэгдээд бгаан,болгоомжлоол,муу санаалаад л за да энэ ингэх бхдаа л гэж бодхоор яг л тийм бгаан,тийм болохоор сэтгэл нээх хөдөлхөө байсан...эсгүүл зожгирч бгаамуу мэдкү ээ ер нь нэг ийм үе бдийм бишүү..

Peta

надад ч бас ийм зүйл мэдрэгдээд бгаан,болгоомжлоол,муу санаалаад л за да энэ ингэх бхдаа л гэж бодхоор яг л тийм бгаан,тийм болохоор сэтгэл нээх хөдөлхөө байсан...эсгүүл зожгирч бгаамуу мэдкү ээ ер нь нэг ийм үе бдийм бишүү..

Frank

Итгэлээ эвдүүлж, сэтгэлээ сэвтүүлсэн хүнээс л гарах үг байна даа.

Тиймээ яагаад бид бие биендээ зүгээр л итгэж болохгүй гэж?

Гана

itgel evddeg setgel sevtuuldeg humuus amidralaar duuren baidag shu de... itgehgui bgaa hunii buruu yruusuu bhgui gej boddog shu

Neci (зочин)

Zurh itgehiig huseed bhad tarhi "tenegteed bai!!!!!" geed bdiisdh kkkkk

Bodolxon

надад ч бас итгэхэд хэцүү байнөө... яг одоо.. юунд ч..

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)