Байдаг л нэг блог... : Цасан Шуурга, Амралтын өдөр, Дулаахан ГЭР... Сайхаан...

Цасан шуурга, амралтын өдөр, дулаахан байшин, халуун кофе, ээжийн хийж байсан хоолны үнэр, хийж дуусгасан ажил... Хэзээ хамгийн сүүлд ийм тайван, ийм тухтай, сайхан байлаа даа? Мартаж орхижээ. Ямар ч л байсан өнөөдөр сайхнаас сайхан өдөр байлаа. Нэг л тайван...Энэ бүхэн, ийм жаргалтай, дулаахан дурсамж, гэр минь, энэ байшинг ГЭР гэж нэрлэж болохуйц болгож байгаа Ээж минь байхад маргааш, эсвэл нөгөөдөр надтай тулгарах бэрхшээл тун ч өчүүхэн юм.

Өчигдөр бас их сайхан байсаан. Дулааааахан... Зөндөөө их цас ороод л... Сонсож явсан аялгуу маань, уулзсан хүмүүс, ярьсан ярианууд маань, үзсэн кино... Бүгд л таалагдаад л... Бас л их сайхан.

Би ер нь нэг л их оптимист царайлчихаад бас их эмзэгхэн дотортой хог ч юм уу даа. Сэтгэл санааны байдал цаг агаараас шууд хамааралтай, айн? хэхэ. Намайг энд ингэж жаахан охин шиг цас ороход баярлаж барьсан тухайгаа бичиж суухад тэнд малчдын амин зуулга энэ цаснаас хамаарч байдаг...

Өчигдөржин л өөрийгөө эрхлүүллээ дээ. "Dreamers Day" кино өдөрлөг гэдэг юман дээр 2 дахь удаагаа очиж үзлээ. "The Idiots" гэдэг кино. Таалагдсаан. Зургаа дөнгөж өнгөрөөд дууссан киноноос арван хоёр цаг болж байхад харьж байна гэнэ ээ, хэхэ. Хэрэгтэй юм юу ч хийгээгүй. Үгүй ээ, тэр киног, найз бид хоёрын алхаж байхдаа, тэр нэг хүн дээр очоод ярилцсан зүйлсийг, тииййм сайхан байхад ханатлаа алхаж авснаа хэрэггүй юм гэж хэлж болохгүй. Тэгэхээр хэрэгтэй юм хийжээ.  Заримдаа амьдралын сайхан нь,  гоо үзэсгэлэн нь бяцхаааан юман дээрээс, тун ч санаандгүйгээр анзаарагдах юм... гэж өчигдөр хүн цөөтэй автобусанд сууж явахдаа бодсон бодол минь байнга эргэлдээд л байх юм...

Яагаад энийг бичиж байна вэ гэж үү? Энэ үеийн мэдрэмжийг дурсамж болгохдоо их тодоор хадгалж үлдэхийг хүссэн юм. Яг энэ үеийн мэдрэмжийн тухай би маргааш, эсвэл дараа хэзээ нэгэн цагт илүү тодхоноор бичиж чадна гэж үү?

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
Xe Xe (зочин)

Kk neeree tiim dee. Daraa n sanya geed ch sanaj chadakhgui shuu de. Tsag agaaraas bas khamaaraltai ain. Bi bol ugluu yaj boskhoos khamaardag yum. Ugluu khachin baiwal udurjinguu khachin baina gesen ug.

bataa

энэ 7 хоногийн хамгийн эхэнд ийм сайхан бичлэг уншсан юи чинь гоё 7 хоног өнгөрөх бхаа

Ицми (зочин)

нээрээ гоё байсан шүү. цонхоороо хараал зогсож байлаа. амттай хоол хийж идээл, цай, чацаргана чанаж уугааалл... иджуугаал өнгөрөөх шив дээ кк

~Freedom writer~

Нээрээ хэзээ ийм сайхан тайван бас амар амгалан юунд ч санаа зовохгүй юуг ч бодохгүй бсан билээ??? Харамсалтай нь мартчихжээ....

fc (зочин)

сүүлийн хэлсэн үгс яг үнэн нээрээ л тийм тод санана гэж үү? хэхэхэхэ
гайхалтай нэгэн өдөр өнгөрчээ цаашдаа ч бас гайхалтай 1000 1000-н өдрүүд чамайг хүлээгээд л байж байгаа шүү дээ

Simple

Хэ Хэ : Хэцүү юм байна даа. Би ажлын өдрийн өглөө болгон л хачин босдог :p.
Батаа : :)
Ицми : Идээд л байж байх бас гоё гоё, хэхэ.
Фрийдом : Хамгийн сүүлд хэзээ, бороотой өдөр, ээжээрээ банштай цай хийлгүүлээд байж байсан бэ? Тэр өдөр чинь л байгаа даа хэхэ.
Эфси : Тэгж л найдъя даа... :)

SinГ©ad O'Connor

чиний билчгэ яагаад ийм гоё цагаахан байдын нээх тийм хөөрхөн

13

Бүтэнсайн өдөр...

~Freedom writer~

Харин нилээн удчихсан болохоор мартчижээ...Муухай бна

Коала

орны байрлал өөрчлөгдөөгүй байхад нэг удаа нэээээх сайхан байжүлээ. Тэрийгэээ бас тэмдэглээд авчихсан. Блогт сүүүүүүлд оруулсан санагджинаа бас хэхэ. гоё шүү. нээх гоё тайван, тогтуун. Жилийн өмнө болжээ тийм явдал хммм

Frank

Би ч бас цасанд дуртай. Тэр өдөр Dreamers day-д очиж амжаагүй нь харамсалтай. Очсон бол чам шиг бас нэг юм ойлгоод бас гудамжаар зөндөө алхсан байх байж.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)