Байдаг л нэг блог... : Ахиад...

Ахиад...

Don't wanna be led down by the same old road...

Нөгөө л хуучин замаараа уруудмааргүй байна...

Dead By Sunrise - Let Down

Хэн нэгний худлаа инээх, дотроо харамсан байж тус болох, санаа тавин сонсож буй дүр үзүүлэх,  их занг нь дэвэргэх шалтгаан болохгүй л явах юм шүү!

Би яагаад ийм юм?Иииййм... ийм... Үнэн үг чи гараад ир. Битгий нуугд. Бусдад таалагдах гэж баг зүүж жүжиглэхгүй хэмээн ам дүүрэн хэлчихээд, өөрийнхөө тухай онцгүй үнэнийг үгүйсгэдэг худалч болгох гээ юу намайг? Эсвэл тэрийгээ хэлэхээс айдаг хулчгар ч юм уу? Тэгж ч ярихгүй ээ, хө. Үнэн үг чи хөндий цээжинд нуугдахаа болиод гараад ир. Гаргах гэсэн үнэн минь энэ байна.

 Иииййм нялуун... ииййм хөөргөн, ииййм гэнэн, ииййм туйлбаргүй, өмнө гаргасан шийдвэр биш тухайн үеийн мэдрэмжээ дагачихдаг, ийм арчаагүй, ийм дорой, ииййм хэрэгтэй хэрэггүйг ялгахгүй чалчдаг...

Одоо"муу муухайгаа" гэх үү, "сул талаа" гэх үү... тийм нэг юмнуудаа бүгдийг нь, бүгдийн өмнө тооччихлоо... Магадгүй би үнэхээр "иииййм..." биш ямар нэгэн юмыг "ииййм..." гэж биччихсэн юм биш биз? Тэндээс буруу ойлголт төрж, хэн нэгний намайг үнэлэх үнэлэмжинд нөлөөлвөл яах вэ? Яав л гэж дээээ...  "Ямар санагдаж байна?" гэж хэн нэгэн асуувал "Сэтгэл арай хөнгөрч байх шиг байна. Бас жижигхэн ч гэсэн ялалт байгуулсан хүний ёсоор бага зэрэг сэтгэл хангалуун байдал..." гэж хариулах биз. Өөрийнхөөрөө байж чадаж байгаагаа өөртөө, магадгүй бусдад бас батлах гэсэн ч юм уу даа, би.

Өөрийнхөөрөө байна гээд бүхнийг яг хэвээр нь байлгаад байх уу? Би тийм засвар хэрэггүй төгс юм уу? "БИТГИЙ Ш**" гээд хэн нэгэн нь надад хэлээд өгөөсэй. Сая дурдсан "ииййм"-үүд  лав тэр хэвээрээ байгаад байх хэрэггүйг мэдэж байна.

Зөв байж мэдэх зам хажуугаар чинь үргэлжилж байгааг мэдсээр байж ахиад л тэр замаар явах гэж үү? Түрүүчийн удаа яваад хоосон эргэж ирсэн. Одоо ахиад...? Гэнэн зан, горьдлого... Та нар яваад өгөөч, намайг битгий тийш нь чангаа. За юу?


start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
Данги

Блогийн нэр болон өөрийн чинь нэртэй чинь энэ бичлэг авцахгүй байнашдээ хамаа хэхэ

Simple

Данги : Дотроо зөрчилтэй байх нь, өөрийнхөө тухай, юу зөв, юу буруу болох тухай эргэцшшлэн бодох нь байдаг л нэг хүний байдаг л нэг бодол мөн болой... хэхэ

13

чи байдаг л нэгэн биш цорын ганц шдээ...чиний бодол сэтгэл бүгд давтагдашгүй?

Simple

Цэнхэр Шувуу:Давтагдашгүй нь ч давтагдашгүй л байх л даа. Гэхдээ давтагдахаар хүн гэж байхгүй тийм ээ? Тэгэхээр "давтагдашгүй" гэдэг тодорхойлолтыг хэнд ч оноож болох.
Тэгээд бас ерөнхийдөө бүгд л дотроо олон янзын хүсэл тээж явдаг, тэрнийхээ хойноос зүтгэнэ, тодорхой тооны хүмүүсийг хайрлана, нулимс нь адилхан л нүднээс нь гараад хацар дээгүүр нь... гэх мэтээр ерөнхийдөө бүгд л адилхан ХҮН гэдгээрээ төстэй ч юм уу даа... Тэр талаас нь хараад л өөрийгөө, өөрийнхөө бодлуудыг "байдаг л нэг" гээд байгаа юм, хэхэ.

13

unuudur 3.20nd xanadu art gallery, aa bas manduhai zochid buudald brlah mini max clubuudad indie partyharhuu yum boloh bh..yag ymar ymar hamtlag ireh, taxnii une zergiig medehgui uchir blogdoo tavii gej bodsongui...yerunhiiduu 8 ged l ehleh bh (=

~Freedom writer~

Хаяа зүрхээрээ хаяа тархиараа шийдвэр гаргах хэрэгтэйм шигээ...

Коала

тийм ээ энэ бүхэн байдаг л бодлуудын нэг. Харин үүнийгээ бодож байна гэдэг бол сайн шдэээ гэж би боддын хэхэ. ,Энгийн бүхэн онцгой байдаг,

Frank

Сэтгэлийн дотоод зөрчилөө илэрхийлэх нь галзуу гэдгээ харуулах сайхан шалтаг гэж...
Гэхдээ зүгээр оюуны орон зайд сайхан галзуурах шиг мөн чанарын асуудал үгүй юм.

Neci (зочин)

galzuu gedgee haruulah saihan shaltag hehe.......rock hugjim dotood zurchluu ilerhiilj galzuu gedgee haruulah saihan arga...

Nimo

Сайн байна уу?Чиний бичлэгүүдийг ерөнхийд нь уншлаа.Би бүх бичлэг дээр чинь өө гоё байна найзаа тийм шүү үнэн үнэн наес байна гэх энгийн үгнүүдийн хэлмээргүй байна.Гэхдээ их онцгой гүн ухаж ойлгогддог юм.сайн юма.За тэгээд амжилт..

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)