Байдаг л нэг блог... : Дагаж хуйлрах, хөөрцөглөх, туйлшрах... Юу ч гэмээр юм бэ дээ...

Өнөөдөр Монгол улсын зэвсэгт хүчний 89-н жилийн ой болохоос Эрчүүдийн, тэр тусмаа банди нарын "баяр" биш болой. Бүү догдолцгоо.

Ааая, айхтар эхэллээ дээ, хэхэ. Гэхдээ худлаа юм хэлсэн биш яадаг юм. Угаасаа ч... Жишээ нь зарлан дуудах ирэхээр нь аргалаад өнгөрөөх гэж байгаа мань мэтэд түй ч хамаагүй байлтай. Танилууд дунд чинь цэргийн хүн байдаг бол тэдэндээ, цэргийн алба хаасан эрчүүддээ мэндчилгээ хүргэхэд болоо биш үү?

Бид нар дэмий юм дагаж хуйлрахдаа их амархан улс юм аа? Их л баяр тэмдэглэх дуртай улсууд. Ядаж байхад баярууд дандаа архидалттай холилдоно. Тэгээд л одоо эмэгтэйчүүдийн баяраар эхнэрийнхээ уурыг барж, тасарч унасан согтуу, Эр цэргийн баяраар архиныхаа халуунд зодоон хийж "цэрэг" болсон арван жилийн хүү... гэх мэтээр үргэлжлүүлж болно.

Цэр нь цээжинд, бөөр нь бөгсөнд байг. Ядаж тэр олон хэрэгтэй хэрэггүй баяруудыг хүрээ хүрээнд нь байлгая л даа....

Томрох яахав, өнөөдөр би өөрөө бараг л.... хаха :p.

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Данги

Харин тхх. Цэрэгт яваагүй байж ичдийшд би. Гэхдээ би шаардлага гарвал эх орныхоо төлөө дайнд явахад бэлэн байгаа. Гээлүү хахаха

Undriga (зочин)

kkkk, гүйэ бас эрэгтэйчүүд баяргүй гээд хүчээр цэргийн баярыг эрчүүдийн баяр болгоо хаясым биш үү?

~Freedom writer~

Ёстой л цэр нь цээжинд бөөр нь бөгсөндөө байг.

Frank

Дагаж намирсаар яваад л өнгөрөөчихдөг. Бүсгүйчүүд маань мэндчилгээ ирүүлэхээр би нь дагаж намирсан санагдаад байдаг юм. Бусдаар бол истой түй ч ач холбогдол өгдөггүй л дээ.

bt (зочин)

harin tiim armid yavagui yum bj muu yumnuud dagaj darbidag yum

zochin (зочин)

goy sanaag devshuuljee sanal neg bn

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)