Байдаг л нэг блог... : Love is all around...

Love is all around...

Хөөе, өнөөдөр сайхан сэтгэлтэй танихгүй хүнтэй таарсан шүү, хэхэ. Шальтай ч юм болоогүй л дээ.

Өдөр, дөрвөн цаг хагасын үед Сүхбаатарын талбайн хажуугаар алхаж байсан юм. Гэрээс гарахад гайгүй байхаар нь нимгэн хувцаслачихсан чинь харин салхилаад... Тэр ч яах вэ. Тэгээд Төв Шуудангийн зүүн талд зарагдаж байдаг номнуудын хажуугаар өнгөрөхдөө хальт харж байгаад "Ази Африкийн яруу найраг" гэдэг ном оллоо. Авчихмаар санагдаад үнийг нь асуутал 2000-н төгрөг. Би харин яг 1150-хан төгрөгтэй явж байдаг, хэхэ. Мөнгө багатай явж байгаа хүн хэдэн төгрөгтэй байгаагаа яг таг мэддэг дээ, тэгсэн хэр нь бас түрийвчээ гаргаж ирж үзээд байгаа юм аа, цаадах чинь, хэхэ. Тэгээд зогсож байтал тэнд байсан эгч асууж байна:

- Яасан, миний дүү?

- Өө, харин мөнгө дутчихаад...

- Тэнд зогсч байгаа ахтайгаа ярь.

- Угаасаа, мянгахан төгрөгтээйй, энийг харин хадгалж байж болох уу, эгч ээ?

Эгч гуай цаанаас хамт зогсч байсан хүнээ дуудаад юу болсон тухай хэдэн үг хэлэв. Тэгсэн чинь тэр ах "За, за. Ав ав." л гэж байна. Тэгээд бас "Чи одоо тэгээд автобус унаанд сууж чадах юм уу? Болох юм уу?" гээд байгаа юм аа, хэхэ. Нэг иймэрхүү л юм болоод... Яагаад ч юм нэг их сайхан санагдаад явчихсаан. Цаанаа л нэг... :). Энийг хэзээ ч уншихгүй ч гэсэн тэр хоёртоо ахиад хэлье ээ, "Баярлалаа...".

Харин энэ бичлэгийн гарчгийн тухайд уу? Яг тэндээс харагддаг шиг санагдаж байна, Cashmere Kids-ийн сурталчилгааны самбар дээр ийм үг байдаг. Жаахан хүүхдийн зурагтай. Тэр санаанд ороод л ийм хаа хамаагүй ч юм шиг гарчиг өгчихлөө, өөр гарчиг олдохгүй байна ааа, хэхэ.

Би өнөөдөр эгч дээрээ оччихоод харья гэж бодоогүй бол, тэгж бодсон ч зүгээр л автобусанд суучихсан бол, эсвэл энэ ном нүдэнд тусаагүй бол, туссан ч нэг их тоолгүй өнгөрөөд явчихсан бол...

Энгийн, жижигхэн ч гэсэн сайхан, ийм учралууд хүмүүсийн амьдралд олон тохиолддог байгаасай... Олон хүмүүс олон удаа бие биенээ жижиг ч гэсэн юмаар баярлуулж сэтгэлийг нь бүлээцүүлдэг байгаасай... Тэгчих ухаантай, сайхан сэтгэлтэй хүмүүс олон байгаасай... Дараа нь над шиг сайхан сэтгэгдэлтэй үлдэж, талархдаг нь ч бас олон байгаасай... хаха :P. Хамгийн сүүлийнх нь баг алчихлаа даа хaрин :p.

Бичих гэсэн сонирхолтой биш, сонин содон ч биш, чухал ч биш, гэхдээ л надад их сайхан санагдсан нэг ийм тохиолдол... Эндээс үлдсэн сэтгэгдлийг шинэхэн, тод байгаа дээр нь бичээд үлдээчихлээ. Баяртай байна :).


start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
Undriga (зочин)

өө тэгээд ийм жижигхэн ч гэсэн сайхан учралуудын эзэн нь би байж чадаасай гэж уг нь айр хүсдийшд.

Edgard

Хөөх сайн хүмүүс байна шүү. Би ном худалдажавах их дуртай шдэ.

AEЯO

Гол нь итгэх шүү дээ ;)

крафти

номд дуртай сайн жаал байна

mep

хүнд туслачихиймсан гэсэн хүмүүс зөндөө л бий шүү дэ

Joe.

амьдралын нэг сайхан хэсэг шүү хүндээ туслах нь

Коала

хэхэ гоё шүү

Энхзаяа

Надад бас тийм юм тохиолдож байсийн байна.
Сайхан санагдаж билээ.. Машиний мөнгө хураадаг хэсэг дээр 1 өвөө ..
Гадаадад бол уучлаарай мөнгөө төлөхгүй бол 1 алхам ч алхуулахгүй шүү тиймээ..
Хэтэрхий хатуу ч юмшиг.. Хэт их каптализм, зах зээлийн нийгэм рүү шилжилхээр мөнгөний сэтгэлгээ давамгайлаад, тийм хүмүүсийн хоорондын бие биенээ гэсэн сэтгэлийн бүлээн дулаан холбоо үгүй болчихдог юмшиг ..

янкий

чи минь хөөрхөн харагдсын байгааз.

Anime

оюутан байхад нэг иймэрдүү юм болж байсан юм, майр гоё санагддаг юм билээ.
Ном авах гээд Гитлерийн майг кэмп байсын, авах гэсэн 5000 дутаад, тэгээд худалдагчийг нь найрах гээд дийлэхгүй гуйгаал зогсож байсан чинь ном үзэж явсан эгч 5000-г өгөөд тэгээд авч байсын,
урьд нь огт танихгүй хүнээс зүгээр л тэгэж тусламж авч байгаагүй болоод ч тэрүү содон санагддаг юм билээ, ёстой л Love is all around юм даа

~Freedom writer~

Сайхан хэрэг болжээ....Жижигхээн ч гэсэн тусыг бусдад хүргэхээр сэтгэлд хүртэл сайхан бдаг шүү. Тэхээр нөгөө авсан өгсөндөө өлзийтэй гэдэг шиг л юмуу даа.....хихи

Дээс...

ийм нэртэй дуу байдаг ... тэр санааннд оров ...

FC

бид анзаардаггүй хир нь заримдаа сайн хүмүүстэй таарсан байх нь нилээдгүй шүү харин чи анзаарчихаж хэхэхэхэхэ чи ч бас сайн хүн болж байна шүү дээ хэхэх харин би нь бол анзаардаггүй ээ хэхэхэ

Enkhuush

Goy tohioldol boljee.
Chinii garchig yag tohirson um shig sanagdlaa. =)

Peta

магадгүй тэр ном зардаг ахад өмөн нь нэг хүн бас сайxан сэтгэл гаргасан ч юм билүү..тэгээд чамд ,чи дараа нь хэн 1нд гээл...жижгхэн ч гэсэн ийм юм тохиолддог боловч тэрхэн үедээ баярлаад л дорхиноо мартчдаг..ууг ньингэж олонтой хуваалцаж байгуул гоё юм бна шд

Zeusy (зочин)

Сайхан сэтгэлээ гэж. Дараа нь автобусанд сууж чадах уу? гэж асуусан нь бүүр гоя хэхэ. Харин хүний сайхан сэтгэлийг ашиглаад сурцан хүмүүс бас байнаа. Яг тооцоолоод л жүжиг тавьна. Хэд хэдийг таних юм байна. Сайнтай муутай хорвоо юм даа.

Peta

тиймэрхүү хүнүүс хүний сайхан сэтгэлийг олж харж чададгүй байх даа..гунигтай юм

SinГ©ad O'Connor

номын цагаан буяаан гэж.

өглөөний ажилаа эхэлж байхад уншихад сайхан гэгээлэг бичлэг байна :)

Frank

Тиймээ хүн сэтгэлийн амьтан юм даа. Чамайг баярлуулсандаа цаад хоёр чинь бас баяртай үлдсэн байх даа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)