Байдаг л нэг блог... : Нэг цаг...

Нэг цаг...

Бидний гүйцэгдэж өгөхгүй материаллаг сонирхол, ханаж цадах гэж байхгүй хэрэглээ, бие биеэсээ өрсөх шунал, хариуцлагагүй үйл ажиллагаа... Энэ бүхний төлөөс, шийтгэл үр хүүхдүүдэд маань оногдоно. Ямар нэгэн юм хийх цаг болсон тийм үү? Энэ бол буяны үйлс биш, хойч үеийнхээ өмнөх хариуцлагын тухай асуудал.

Жилд ганцхан цаг. Жилийн ганцхан цагийг "Дэлхий-Гэр"-ийнхээ төлөө, ирээдүйн хүүхдүүдийнхээ төлөө зориулах уу, байх уу? Танаас их зүтгэл шаардахгүй, зүгээр л маргааш 20:30-аас 21:30-ийн хооронд гэрэл, онц шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтраачих?

Дэлхийн Цагийн тухай ярих гээд байна л даа. Дэлхийн Цаг нь WWF(World Wide Fund For Nature)-ээс зохион байгуулдаг цаг уурын өөрчлөлтийн эсрэг дэлхийн хамгийн өргөн хүрээг хамардаг үйл ажиллагаа юм. Жил бүрийн 3-р сарын сүүлчийн хагассайн өдөр тухайн орон нутгийн цагаар 19:30-аас 20:30-ын хооронд үргэлжилнэ.

Хамгийн анхных нь 2007-н онд Сидней хотын 2.2 сая орчим оршин суугчид нэг цагийн турш гэрлээ унтрааснаар эхэлсэн юм. 2008 онд дэлхийн 35-н орны 400 гаруй хот суурингийн 50-н сая гаруй хүмүүс Дэлхийн Цагт оролцжээ. 2009 онд энэ тоо 90 гаруй улс орон, 4000 орчим хот суурин болж нэмэгджээ. Харин энэ жил 121-н орон Дэлхийн Цагт нэгдээд байна. Эйффелийн цамхаг, Токиогийн цамхаг, Сиднейн Дуурийн Театр, Дубайн Бурж Аль Араб, Нью-Йоркийн Empire State Building, Биг Бен гэх мэт барилгууд ч гэрлээ унтраах нь.

Гэрлээ унтраачихаад Сүхбаатарын талбай дээрээ цуглацгаая! :)

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
misska (зочин)

zia horoolliinhooo togiiig tasalnaaaaaaa bossoo

anu

goy niitlel bn huuhdee!

temi (зочин)

hm....
Bataa dajgui shuu

fc (зочин)

маргааш тэр үеэр гэртээ байж байгаад унраахыг бодноо хэхэхэхэхэ

MISSKA (зочин)

ZARIM HUMUUS 20:30-21:30 GEJ YRIAD BHIN???

Коала

унтраанаа унтраана хэхэ

Marielle

нэг их зүйл хийгээгүй мөртлөө гавьяа байгуулчихсан юм шиг сайхан бнаа гэрлээ унтраачихсан чинь

~Freedom writer~

хэхэ....Унтраасаан унтраасан...

Frank

Бага багаар бид ихийг бүтээж чадна. Харамсалтай нь энэ үед би МУЗА үзээд гэрлээ унтраахаа таг мартсан байсан. :-P

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)