Байдаг л нэг блог... : Ахиад л төөрөлдсөн...

Ахиад л төөрөлдсөн...

"Маргааш надад хамаагүй. Өнөөдөр л чухал. Өнөөдөр би жаргалтай байна..."

Авч хэлэлцэхгүй байгаа маргааш чинь 24-н цагийн дараа Өнөөдөр болон хувирах үед яах вэ?

Зүгээр, би аль нь зөв, аль нь буруу болохыг шүүж тогтоох, цаашлаад чамайг ятгах гээгүй. Угаасаа өөрөө нэг тиймэрхүү бөөрөнхий бодлуудтай амьтан л даа.

Алийг нь ч юу ч гэж тайлбарлаж болох биз. Хэзээ нэгэн цагт тухайн үеийн жаргалдаа сэтгэл ханаж, санаа амрахдаа хамгийн эхэнд бичсэнтэй төстэй үг хэлээд сууж байж ч мэднэ.

Одоо байгаадаа сэтгэл ханаж амьдрах. Энэ тухай Буддын сургаальд гардаг. Би сайн мэдэхгүй, уншиж судалсан хүн биш, гэхдээ энэ тухай гүехэээн ч болов ойлголт бий. Тэндээс бодохоор... Бас ирээдүй гэдэг бодит биш. Болоогүй байгаа учраас... Гэх мэт санаануудыг хэлэхэд зүгээр нэг жаргалдаа ташуурсан хүнээс л гардаг биз гэмээр хамгийн эхний өгүүлбэрийг 100%, за ядаж 80% буруу гэж хэлж боломгүй санагдах...

Ихээхэн зөв, ухаалаг үг шиг сүрхий сонсогдоод байгаа 2 дахь санааны тухай... Зөв. Тэгээд ирээдүйг гэсээр байгаад одоогийн энэ мөчид нуугдан буй аз жаргалыг олж авахгүй өнгөрчих нь хэр зөв бэ?

Эцсийн хэдэн үг. Яах яах нь хүний дур. Угаас утга учир, оршин байхын үндэс маань өөр өөрөөр бодож, өөр өөрөөр үйлддэг, өөр өөр байдагтай маань ч холбоотой биз. Тэгэхээр байна аа... мэдэхгүй, шийдэлд хүрсэнгүй.  "Алтан дундаж бол хамгийн зөв зам." гэж Күнз хэлсэн байдаг гэнэ лээ...

Цэцэн цэлмэг амьтан болох гэж тэнэглэсэн нэг тэнэгийн эвлүүлж ядсан хэдэн үг. Эргүүтэж, дороо эргэлдсэн хэдэн үг. Сарнимхай, хувирамхай, бүдэг бадагхан, мохоо бодлууд...

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
AERO (зочин)

1. "Их юм битгий бод, амьдрал дэндүү ахархан тиймээс бодитоор өнгөрч байгаа хором бүрийг харамсахгүй өнгөрүүл. Амьдралыг байж болох хамгийн хөнгөнөөр хүлээж ав. Нэг үгээр бол хөлдөө боовны хэмжээтэй, гартаа мөөмний хэмжээтэй зай аваад биеэ сул тавиад аль болох их таашаал авахыг хичээ..." ;)

Иргэн Балбар

за энэ өгөр толгой юм ойхоо байж байх шиг байна. хэдэнтээ уншаад утгийг үл тайлж барав

Simple

Би гэж нэг л ойлгомжгүй бичээд хаясаан. Уг бодол нь бас ойлгомжгүй ч байх ... хэхэ

Иргэн Балбар

бодол ойлгомжгүй байна гэдэг суут хүний шинж шүү. энийг худал хэлэхээргүй хүний амнаас баттай сонсож байлаа.

крафти

яг одоо болж байгаа цаг үед сайн сайхан бай гэсэн үгүү.. хэ хэ амьдралын шороо хэзээ ч пурхийж мэднэ зөвхөн өнөөдөртөө л амьдар гэсэн санаа юм шиг ойлголлоо хө маргааш бяар болно гэж юм бадаах хэрэггүй юм байна зөв үү за за ойлгох юм алга агуу хүмүүс агуу сэтгэнэлдээ тэр Будда күнз мүнз

Simple

Балбар:Бодол ойлгомжгүй байна аа гэдэг нь энүүхэн эндээ учраа олохгүй тэнэгтэж л байхгүй юу, манийгаа цаашлуулаад лллл...хэхэ
Крафт : Ийм хоёр талаас харж болно, тэгээд хэн хэн нь яаж яаж харцгаах нь өөрсдийн л дур, яг тэр нь зөв гэж хэлж болохгүй юм байна аа л гэж...
Би л хувьдаа сааййхан дунджаа бариад явдаг ч вм уу даа л гэж... хэ хэ

Sol@ce

зарим үед яалтчгүй бодогдоод байдээн. гэхдээ өнөөдрийн жаргал (өнгөц утгаараа биш), амар тайван байдал, байгаадаа сэтгэл хангалуун байх нь л жаргал юм шиг ээ, мөхөс миний бодлоор кк

Frank

"Алтан дундаж" амьдрал дээр байдаггүй учираас аль нэг тийшээ нь хэтийдэх ажгуу:.

sailer (зочин)

chi ih duu tsootei hun bh gj nadad yagaad ch yum bodogdloo bodloo neeh tusam ooriigoo aajim aajimaar aldaj bui met medremj tordoguu hun bolgoni tarhind horom bur tsag burt sek.doli burt haritsangui shinjeer teneg uhaalag gj dugnej boloh er ni ynz buriin todotgoltoi bodluud ursana harin teneg bodloo il gargadgu huniig l uhaalag hun geh...neeh tusam medremjgui bolno

Neci (зочин)

bodloo neeh tusam medremjui bolno gej uu...tiim ch umuu....?!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)